Бүртгэлийн шинжээч сонгон шалгаруулна
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, судалгааны байгууллагуудад ажилладаг мэргэжилтнүүдийн дунд ЭМ, ОНОШЛУУР, БИОЛОГИЙН ИДЭВХТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ бүртгэлийн баримт бичигт дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ОРОН ТООНЫ БУС ШИНЖЭЭЧ-ийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тавигдах шаардлага:
1. Бүртгэлийн баримт бичигт өөрийн мэргэжлийн чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн байх.
Үүнд:
1.1 Эм зүй (эм зүйч - Клиникийн эм зүйч, лабораторийн эм шинжлэгч, эмийн технологич, цацрагийн эм зүйч);
1.2 Эмнэлзүй (хүний их эмч, клиникийн эм судлаач, вирусологич, биотехнологич);
Мэргэшлийн чиглэл:
Зүрх судас, мэдрэл, дотор, хоол боловсруулах, бөөр, дотоод шүүрэл, амьсгал, харшил арьс, хүүхэд, хавдар, халдварт, ерөнхий мэдээгүйжүүлэг, мэс засал, сэтгэц, наркологи, уламжлалт, биобэлдмэл, вакцин, бусад.
1.3 Оношзүй (лабораторийн их эмч, анагаахын микробиологич, биохимич);
Мэргэшлийн чиглэл:
Биохими, клиникийн хими, иммунологи, гематологи, цус бүлэгнэлт, серологи патологи, гистологи, цитологи, вирусологи, молекул биологи, микробиологи, бусад
1.4 Биологийн идэвхт бүтээгдэхүүн (хүний их эмч, хор судлаач, уламжлалт, ургамал судлаач, биологич, хүнсний технологич, генетикч).
2. Эрүүл мэндийн салбарт тухайн мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, мэргэжлийн зэрэг, цолтой;
3. Эм, оношлуур, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг, үйлдвэрлэдэг байгууллага, компаниас хараат бус;
4. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх зэрэг шаардлагыг хангасан байна.
Бүрдүүлэх материал:
1. Шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
2. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн 1-р маягтаар);
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Боловсролын диплом, мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
5. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
6. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
7. 1% зураг (3 x 4).
Жич: Материалыг 2021 оны 06 сарын 10-наас 18-ны өдрийг хүртэл 08:30 – 17:30 цагийн хооронд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт цаасаар эсвэл m.khaliunaa@mmra.gov, munkhod@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: UBH center, Энхтайваны өргөн чөлөө, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14210
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 26-02-12 дугаарын утсаар лавлана уу.