ШИНЭЭР ТОМИЛОГДСОН АЛБАН ХААГЧДЫГ ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинээр томилогдсон албан хаагчдыг байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлог, дотоод зохион байгуулалт, байгууллагын соёлд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Ёс зүйн дэд хороо, Захиргаа, удирдлагын газар хамтран жил бүр чиглүүлэх сургалтыг зохион байгуулдаг.
Энэ удаагийн сургалтаар хүний нөөцийн ахлах мэргэжилтэн байгууллагын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны үндсэн чиглэл, дотоод журмын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
Сургалтын онцлог нь салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан, арвин мэдлэг, туршлага, ур чадвартай ахлах болон удирдах албан тушаалтнууд өөрсдийн ажил мэргэжлийн замнал, ажлын туршлага, бодит жишээ, сургамж, үнэтэй зөвлөгөөг шинэ ажилтнуудтай хуваалцсан явдал байв.
Энэхүү сургалт нь шинээр томилогдсон албан хаагчдад байгууллагын үйл ажиллагаа, ажлын уялдаа холбоог ойлгох, төрийн албан хаагчдын ёс зүй, эерэг харилцаа, хамтын ажиллагааны соёлыг төлөвшүүлэхийн зэрэгцээ ахмад, залуу үеийн мэдлэг, туршлагыг харилцан солилцож, байгууллагын хүний нөөцийн залгамж чанарыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Ёс зүйн дэд хороо
Гишүүн У.Соёл-Эрдэнэ
Утас: 51-260182


