МЭДЭГДЭЛ,

Аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори нь 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шинжилгээний хүсэлт болон холбогдох бичиг баримтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн системээр хүлээн авна. Хүсэлтийг Эмийн бүртгэл цэсээр илгээж, Эмийн бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн хянаж, лабораторид шилжүүлнэ.


Иймд шинжилгээний хүсэлтээ Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын нэгдсэн систем / https://Pmd.hdc.gov.mn /-ээр ирүүлнэ үү.