“MedSafetyWeek-2026” Дэлхийн аяны хүрээнд эмийн аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа

“MedSafetyWeek-2026” Дэлхийн долоо хоногийн аяны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газраас 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Фармаковижиланс”, “Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам” (ЭЭХХЗГ-ын даргын 2025 оны А/128 дугаар тушаал) сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгч, эмийн аюулгүй байдлыг хангах, фармаковижилансийн үйл ажиллагааны зохицуулалт, эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, мэдээлэхийн ач холбогдлыг танилцууллаа.

Тус сургалтад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нийт 156 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан бөгөөд эмийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг цаг тухайд нь илрүүлж, мэдээлэх хандлагыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Эмийн гаж нөлөөг үл тоомсорлолгүй мэдээлээрэй!

#MedSafetyWeek #ЭмийнАюулгүйБайдал #Фармаковижиланс #ээххзг

Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газар

Мэргэжилтэн Т.Тунгалаг

Утас: 51-260182