Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт заасны дагуу Эмийн зөвлөл, эмнэлгийн хэрэгслийн зөвлөл, тэдгээрийн салбар зөвлөлийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын Эмийн зөвлөл, эмнэлгийн хэрэгслийн зөвлөл, тэдгээрийн салбар зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах удирдамжид заасан дараах материалыг бүрдүүлэн 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ажлын цагт багтаан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим шуудан info@mmra.gov.mn эсхүл цаасаар бичиг хэргийн эрхлэгчид өгнө үү.  

Үүнд:

  1. Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл, салбар зөвлөлийн гишүүнээр ажиллахыг хүссэн өргөдөл;
  2. Төлөөлж буй байгууллагын тодорхойлолт (байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагатай хамааралгүй байх);;
  3. Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх төлөөлж буй байгууллагын тодорхойлолт;
  4. Төрийн албан хаагчийн анкет (“Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 521 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын нэгдүгээр хавсралт);
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа;
  6. Боловсролын дипломын хуулбар;
  7. Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн эсхүл магистр ба түүнээс дээш эрдмийн зэргийн үнэмлэх, дипломын хуулбар;
  8. Эрүүл мэндийн бодлого, зохицуулалт, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, үйлчлэлийн идэвхийн хүрээнд судалгаа хийсэн бүтээлийн жагсаалт (ирүүлсэн бол үнэлгээнд харгалзана);
  9. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia цахим сангаас мэргэжлээрээ ажилласан 10 жил татаж авсан байх;
  10. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй, хамааралгүй талаарх мэдэгдэл (Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягт) болон сүүлийн 2 жилийн НДШ төлөлтийн лавлагаа (E-Mongolia цахим сангаас татаж авсан байх);
  11. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт (E-Mongolia цахим сангаас авсан байх);

/Жич: Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах зөвлөлүүдийн алинд нэр дэвшихээ өргөдөлд тодорхой бичнэ. Мөн тодруулах зүйлээ ажлын цагаар 51-260292 дугаарын утсаар холбогдоно уу./

  1. Эмийн зөвлөл;
  1. Эм зүйн салбар зөвлөл;
  2. Эм судлалын салбар зөвлөл;
  3. Биобэлдмэлийн салбар зөвлөл;
  4. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний салбар зөвлөл
  1. Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл;
  1. Лабораторийн оношилгооны хэрэгслийн салбар зөвлөл;
  2. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар зөвлөл;
  3. Эмнэлгийн хэрэглэгдэхүүний салбар зөвлөл;

Захиргаа, удирдлагын газар
Мэргэжилтэн М.Одонтуяа
Утас: 51-260292