Эрүүл мэндийн салбарт хэрэгжих “Эрүүл мэндийн салбарын хүний эрхийг хангах арга хэмжээний 2026 оны төлөвлөгөө”-ний дагуу тус газрын Ёс зүйн дэд хорооноос 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисстой хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсролын хэлтсийн референт О.Тодбулаг “Ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид байх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба албан хаагчдад хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.
Сургалтад танхимаар болон цахим хэлбэрээр нийт 78 удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд хамрагдлаа.

 

#Хүний эрхийн үндэсний комисс


#ЭЭХХЗГ-ын Ёс зүйн дэд хороо