“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД ТАРЬЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмэр оруулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчид мод тарих үйл ажиллагаанд оролцлоо.

Тус үйл ажиллагаа 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Олон улсын “Эко” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж, газрын албан хаагчид нийт 25 ширхэг мод тарьсан юм.

Мод тарих үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх, агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн бодит хувь нэмэр болохын зэрэгцээ төрийн албан хаагчдын байгальд ээлтэй хандлага, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

Захиргаа, удирдлагын газар

Инженер Д.Даваахүү

Утас: 51-260182