2026 ОНД 198 ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн хүрээнд 198 эрүүл мэндийн байгууллагын эм зүйн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдалд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтын явцад:
- Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 26 нэрийн 28 цувралын 659 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг устгах тухай улсын /ахлах/ байцаагчийн 12 дүгнэлт гаргаж, холбогдох журмын дагуу устгах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллав.
- Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор 147 байгууллагад 1883 заалт бүхий улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулан ажиллаж байна.
- Эс хордуулах эмээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг хоёр эмнэлэгт нийт 22 заалттай улсын /ахлах/ байцаагчийн зөвлөмж хүргүүллээ.
- Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу таван байгууллага, нэг албан тушаалтанд нийт 14.3 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулан барагдуулан ажиллалаа.
Төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдсан эрүүл мэндийн байгууллагуудад Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдсэн нь 2025 оны үзүүлэлттэй харьцуулахад 4.4 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Цаашид холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
Чанарын хяналтын газар
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч Г.Уранбилэг
Утас: 51-260182