“Метилдопа 250” бүрхүүлтэй шахмал эм, “Реметан 100” удаан чөлөөлөгддөг шахмал эм, “Ремицин 100” бүрхүүлтэй шахмал эмүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ ТУХАЙ
ДЭМБ-ын rapid alert-аас ирүүлсэн эргүүлэн татах мэдэгдлийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 20.6, 20.8, 20.9 дах заалтад үндэслэн 123189,127626 цувралын дугааруудтай “Метилдопа” бүрхүүлтэй шахмал эм, 112682, 122606 цувралын дугааруудтай “Реметан 100” удаан чөлөөлөгддөг шахмал эм, 128735, 123112 цувралын дугааруудтай “Ремицин 100” бүрхүүлтэй шахмал эмүүдийг зах зээлээс эргүүлэн татаж байна.

Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар
Мэргэжилтэн Д.Ганчимэг
Утас: 51-260182