Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаанд анхаарахыг зөвлөж байна
Тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны энгийн зөвшөөрөл авсан тохиолдолд телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл болон байгууллагын албан ёсны цахим хуудсаар зар сурталчилгаа байршуулж болно.
Үүнд тухайн байгууллагын mn-Монгол хаягтай албан ёсны цахим хуудас хамаарна.
ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛЖ БОЛОХ СУВАГ
- Телевиз
- Радио
- Самбар
- Мэргэжлийн хэвлэл
- Тухайн байгууллагын албан ёсны .mn цахим хуудас
ХОРИГЛОХ СУВАГ
Дараах сувгаар эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа байрлуулахыг хориглоно.
- Facebook
- Twitter / X
- Instagram
- Live
- Blog
- TikTok
- Лавлах утас
- Эмийн сан
Иймд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааг холбогдох зөвшөөрөл авч, зөвшөөрөгдсөн сувгаар байршуулж ажиллахыг анхааруулж байна.

Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газар
Мэргэжилтэн Э.Ундармаа
Утас: 51-260182