ЭМ ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГУУДАД МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38, 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн мэдээлэл солилцооны систем /ХУР/-ээр дамжуулан эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг эм хангамжийн байгууллагын шатлал бүрд эмийн нэр төрөл, үнэ, цувралын мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн санг үе шаттай хөгжүүлж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.7-д эм хангамжийн байгууллага нь эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн ил тод байдлыг хангах, цувралын дугаар, стандарт код, тоо хэмжээг тухай бүр цахим санд оруулах үүргийг тус тус хүлээсэн байна.
Энэ хүрээнд “Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо” ТББ, “Монголын эм хангамжийн шинэчлэл холбоо” ТББ болон ханган нийлүүлэх байгууллагуудтай 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр уулзалт зохион байгуулж, “Цахим мэдээллийн нэгдсэн сан”-г “и-баримт” системтэй мэдээлэл солилцох замаар цувралаар мөшгих тогтолцоог бүрдүүлэхээр болсон.
Уг холболтыг бүрэн хийж, Улсын нөөцийн мэдээллийг бодит цагийн горимоор хянах боломж бүрдэх хүртэлх хугацаанд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээллийг цуврал тус бүрээр долоо хоногт 1 удаа систем хооронд мэдээлэл солилцох замаар бүрдүүлнэ.
Иймд ханган нийлүүлэх байгууллагууд нь 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дотор өөрсдийн программ нийлүүлэгч байгууллагатай хамтран дээрх сервисийн хөгжүүлэлтийг хийж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана уу.
Ханган нийлүүлэх байгууллагын нөөцийн мэдээлэл авах сервис:
https://pmd.hdc.gov.mn/api/v1/integration/stock
>
Захиргаа, удирдлагын газар
Инженер Т.Чойжамц
Утас: 51-260182
(1).jpg)