“Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем”-ийг ашиглалтад оруулна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь эмийн бүртгэлийн “Лайсмед” программыг шинэчилж, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем”-ийн pmd.hdc.gov.mn хаягаар үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тус системээр тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах, импорт, экспортын мэдүүлэг, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, лабораторийн шинжилгээ болон байгууллагууд хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сан зэрэг үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ.

Импортын мэдүүлэг, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, лабораторийн шинжилгээний хүсэлтийг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем” /pmd.hdc.gov.mn/-ээр хүлээн авч эхэлнэ.

Системийг ашиглах сургалтыг 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 1 дүгээр давхрын хурлын зааланд зохион байгуулна.

Иймд аж ахуйн нэгжүүд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем”-ийн үйл ажиллагаатай өмнө нь танилцаж,  ашиглаж үзээд сургалтад ирэхдээ тодруулах шаардлагатай ажлууд болон  сургалтын  бэлтгэлээ хангаж ирэхийг хүсье.


>

Захиргаа, удирдлагын газар

Инженер Т.Чойжамц

Утас: 51-260182