АЖЛЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ДААЛГАВАР

“Сайтаар мэдээ, мэдээлэл бэлтгүүлж, түгээх үйлчилгээ”

Нэг. Зорилго

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас үзүүлж буй төрийн үйлчилгээ болон олон нийтэд хүргэх шаардлагатай мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчимын дагуу мэргэжлийн түвшинд бэлтгэж, цахим орчинд түгээх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас үнийн санал авахад энэхүү ажлын дэлгэрэнгүй даалгаврыг ашиглана.

Хоёр. Гүйцэтгэх ажлын чиглэл

Гүйцэтгэгч нь дараах 5 чиглэлээр ажлыг захиалагчийн өгсөн сэдэв, чиглэл, мэдээлэл болон шаардлагын дагуу гүйцэтгэнэ.

№

Ажлын чиглэл

Ажлын дэлгэрэнгүй агуулга

Хугацаа

Тоо хэмжээ

Хүлээлгэн өгөх үр дүн

1

Ярилцлага

Захиалагчийн хүсэлтээр тодорхой сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнтэй ярилцлага бэлтгэнэ. Үүнд ярилцлагын асуулт, агуулгыг боловсруулах, шаардлагатай фото болон дүрс материалыг бэлтгэх, мэдээллийг цахим орчинд нийтлэхэд тохирсон хэлбэрээр боловсруулах ажил хамаарна.

Гэрээний хугацаанд, захиалагчийн хүсэлтээр

Нийт 1 удаа

Ярилцлагын бэлэн текст, шаардлагатай фото/дүрс материал, нийтлэхэд бэлэн контент

2

Сурвалжлага

Захиалагчийн үйл ажиллагаа, арга хэмжээ, хэрэгжүүлж буй ажил болон олон нийтэд мэдээлэх шаардлагатай асуудлаар газар дээр нь сурвалжлан мэдээ, сурвалжлага бэлтгэнэ. Шаардлагатай фото, дүрс бичлэгийн материалыг авч, цахим нийтлэлд ашиглах хэлбэрээр боловсруулна.

Гэрээний хугацаанд, захиалагчийн хүсэлтээр

Нийт 1 удаа

Сурвалжлагын бэлэн материал, шаардлагатай фото/дүрс материал, нийтлэхэд бэлэн контент

3

Бэлэн мэдээ түгээх

Захиалагчаас ирүүлсэн бэлэн мэдээ, мэдээллийг цахим нийтлэлийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, шаардлагатай тохиолдолд гарчиг, танилцуулга, зураг болон бусад элементийг бэлтгэн цахим сувгаар түгээнэ. Ирүүлсэн мэдээллийн агуулга, албан ёсны нэршил, тоон мэдээллийг үнэн зөв хадгална.

Гэрээний хугацаанд

Хязгааргүй

Цахим орчинд нийтлэх, түгээхэд бэлэн мэдээ, нийтлэгдсэн материалын холбоос

4

Мэдээллийн постер

Олон нийтэд ойлгомжтой, товч бөгөөд мэдээллийн ач холбогдол бүхий постер бэлтгэнэ. Постерын сэдэв:

1.Эмийн бүртгэл;

2.Цахим систем;

3.ЭМНБ-ний бүртгэл;

4.Эмийн гаж нөлөө.

Гэрээний хугацаанд, захиалагчийн хүсэлтээр

Нийт 4 удаа

Цахим орчинд нийтлэхэд бэлэн постер болон шаардлагатай эх файл

5

Эмийн зохистой хэрэглээний мэдээлэл

Эмийн зохистой хэрэглээний талаарх олон нийтэд зориулсан ойлгомжтой, товч, мэдээллийн контент бэлтгэж, цахим орчинд түгээхэд бэлэн болгоно. Агуулга, хэлбэрийг захиалагчийн өгсөн чиглэлийн дагуу боловсруулна.

Гэрээний хугацаанд, захиалагчийн хүсэлтээр

Нийт 1 сэдвийн хүрээнд

Цахим орчинд нийтлэхэд бэлэн мэдээллийн контент

 

Гурав. Ажлын гүйцэтгэлд тавигдах шаардлага

3.1. Бүх мэдээ, мэдээлэл нь захиалагчийн өгсөн албан ёсны мэдээлэл, чиглэлд үндэслэсэн байна.

3.2. Контент нь үнэн зөв, ойлгомжтой, найруулга болон зөв бичгийн алдаагүй байна.

3.3. Байгууллагын албан ёсны нэр, нэршил, лого болон бусад таних тэмдгийг захиалагчийн өгсөн шаардлагын дагуу ашиглана.

3.4. Фото, дүрс, график болон бусад материал нь цахим хуудас, Facebook Page болон бусад цахим орчинд ашиглахад тохирсон чанартай байна.

3.5. Бэлтгэсэн материалыг захиалагчийн санал, засварыг тусган эцэслэн боловсруулна.

3.6. Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нийтлэх, гуравдагч этгээдэд ашиглуулахгүй.

3.7. Ажлын үр дүнд бий болсон эцсийн контент болон шаардлагатай эх материалыг захиалагчид цахим хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Дөрөв. Үнийн санал ирүүлэх

Сонирхсон ААН, байгууллага нь дээрх ажлын хүрээнд үйлчилгээ үзүүлэх нийт үнийн саналыг ирүүлнэ. Үнийн саналд дараах мэдээллийг тусгана:

4.1. ААН, байгууллагын нэр, регистрийн дугаар;

4.2. Холбоо барих ажилтан, утас, цахим шуудан;

4.3. Ажлын чиглэл тус бүрийн нэгж үнэ болон нийт үнэ;

4.4. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад татвар, зардал үнэ дотор багтсан эсэх;

4.5. Үнийн санал хүчинтэй байх хугацаа;

4.6. Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлагын товч мэдээлэл (хэрэв байгаа бол).

Тав. Үнийн саналын хүснэгтийн загвар

№

Ажлын чиглэл

Тоо хэмжээ

Нэгж үнэ /төг/

Нийт үнэ /төг/

1

Ярилцлага

1 удаа

 

 

2

Сурвалжлага

1 удаа

 

 

3

Бэлэн мэдээ түгээх

Гэрээний хугацаанд, хязгааргүй

 

 

4

Мэдээллийн постер

4 удаа

 

 

5

Эмийн зохистой хэрэглээний мэдээллийн контент

1 сэдэв

 

 

Зургаа. Санал хүлээн авах

Үнийн саналыг 2026 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл дараах хаягаар ирүүлнэ.

Цахим шуудан: info@mmra.gov.mn

Холбоо барих утас: 51-260292

Хаяг: УБ хот, ЧД 3-р хороо Энхтайван найрамдалын ордон

Долоо. Анхаарах зүйл

Энэхүү ажлын дэлгэрэнгүй даалгавар нь дээрх ажлын хүрээнд үйлчилгээ үзүүлэх боломжтой ААН, байгууллагуудаас үнийн санал судлах зорилготой болно. Ирүүлсэн үнийн санал нь цаашдын холбогдох худалдан авах ажиллагаа, шийдвэр гаргалтын үндэслэл болгон ашиглагдаж болох бөгөөд үнийн санал ирүүлсэн нь гэрээ байгуулах баталгаа болохгүй.