Фентанил эм тасалдал үүсээгүй

Фентанил 50 мкг/мл тарилгын уусмалыг 2023 оны 07 дугаар сараас хойш үндэсний үйлдвэрлэгчээс Ерөнхий гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байна. Эмийн түүхий эдийн нөөц багассантай холбоотойгоор тус эмийн хангамжид хомсдол үүсэх эрсдэл бий болсон тул 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас үйлдвэрлэгчид шаардлага хүргүүлж, шаардлагатай зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Одоогоор эмийн нийлүүлэлт тасалдаагүй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын эмийн хангамжийг хэвийн үргэлжлүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байна.

Захиргаа, удирдлагын газар

Инженер Д.Даваахүү

Утас: 51-260182