ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙГ ЭРСДЭЛИЙН ЗЭРГЭЭР АНГИЛАХ ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАГДЛАА.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 06 сарын 05-ны өдөр батлагдаж 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор хуульд нийцүүлэн журам, стандартыг шинэчлэн боловсруулах шаардлага гарсан.

Тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т “Эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах журам, жагсаалтыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/136 дугаар “Эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилах журмыг батлах тухай” тушаалыг баталж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүллээ.

Энэхүү журмын зорилго нь Монгол улсад үйлдвэрлэх-экспортлох, импортлох-ханган нийлүүлэх, худалдах эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилахад оршино бөгөөд журам нийт 6 бүлэг, 171 заалттай, жагсаалтад нийт 12144 эмнэлгийн хэрэгслийг эрсдэлийн зэргээр ангилан орууллаа.

Журмыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=17438590807082 болон https://mmra.gov.mn/?id=202100 , болон жагсаалтыг https://mmra.gov.mn/?id=202101 линкээр орж танилцах боломжтой.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем буюу https://pmd.hdc.gov.mn/-д жагсаалтын лавлах байдлаар байршуулсан.

Эмнэлгийн тоног, төхөөрөмжийн газар

Ахлах мэргэжилтэн Р.Энхсүрэн

Утас: 51-260182