ЭМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭМ СУДЛАЛЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

Эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр болох тул хэлэлцүүлэх материалыг 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал албан бичгээр ирүүлнэ үү.

Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг анхаарна уу!

 

ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХДЭЭ:

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25.2., 25.3., 25.4-д заасны дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.

Үүнд:

  1. Эмийн хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
  • Албан хүсэлт
  • Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
  • Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;

 

  1. Эмийн хэрэглэх зааврын өөрчлөлт баталгаажуулах хүсэлт
  • Албан хүсэлт
  • Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
  • Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
  • Монгол хэл дээрх хуучин тамгатай хэрэглэх заавар-1%
  • Хуучин Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%
  • Харьцуулсан хүснэгт-1%

 

  1. Эм судлалын салбар зөвлөлийн өмнөх хурлаас буцаж, засвар хийн хурлаар дахин хэлэлцүүлэх эмийн хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
  • Албан хүсэлт
  • Засвар хийсэн Монгол хэл дээрх хэрэглэх заавар-1%;
  • Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
  • Өмнө буцаагдсан заавар

Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар

Мэргэжилтэн Г.Нарангэрэл

Утас: 51-260182