"Дархлаа дарангуйлах эмийн нөөц, хангамж, хэрэглээ" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албатай хамтран “Дархлаа дарангуйлах эмийн нөөц, хангамж, хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт УНТЭ, УХТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн нийт 41 эмч, мэргэжилтэн оролцлоо. Хэлэлцүүлгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг нээж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх эмч П.Батчулуун, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эм зүйн албаны эм хариуцсан ахлах менежер Л.Хэрлэнчимэг, ЭЭХХЗГ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч У.Соёл-Эрдэнэ нар мэдээлэл танилцуулав.
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгасны дараа тогтмол хэрэглэдэг дархлаа дарангуйлах эмийн нөөц, хангамж, хэрэглээ, хяналтын тогтолцооны талаар тулгамдаж буй асуудлыг салбарын эмч, мэргэжилтнүүд хэлэлцэж зөвлөмж гаргав.
Цагийн хуваарь | Хэлэлцүүлэгийн сэдэв | Илтгэгч |
09:00-09:10 | Бүртгэл |
09:10-09:20 | Хэлэлцүүлэг нээлт | ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг |
09:20-09:50 | Дархлаа дарангуйлах эмийн хэрэгцээ шаардлага, өнөөгийн тулгамдаж буй асуудал | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны зөвлөх эмч П.Батчулуун |
09:50-10:20 | Эрүүл мэндийн байгууллагуудын эмийн жор бичилтэд хийсэн үнэлгээ, цахим жор бичилт | ЭЭХХЗГ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын улсын байцаагч У.Соёл-Эрдэнэ |
10:20-11:20 | Ярилцлагын цаг |
11:20-:13:30 | Цайны цаг |
13:35-13:55 | Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн шинэчилсэн зохицуулга | Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга |
13:55-14:30 | Дархлаа дарангуйлах эмийн талаархи мэдээлэл | Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн эм зүйн албаны эм хариуцсан ахлах менежер Л.Хэрлэнчимэг |
14:30-14:40 | Хэлэлцүүлэг хаалт | ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг |
Эм хангамжийн газар
Мэргэжилтэн Н.Мөнхзаяа
Утас: 51-260182
.png)


