Эм хангамжийн байгууллагуудын анхааралд

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар эмийн бүртгэлийн “Лайсмед” программыг шинэчлэн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем (pmd.hdc.gov.mn)-ийн хөгжүүлэлтийг дуусгалаа.

Шинэ системд тусгай зөвшөөрөлд чиглэл нэмэх, импортын мэдүүлэг, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, лабораторийн модуль, байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийж үе шаттай нэвтрүүлж байна.

2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн “Лайсмед” программ болон шинэ нэгдсэн системээр эмийн бүртгэл, импортын мэдүүлэг, эм шинжлэх лабораторийн хүсэлтийг 14 хоногийн хугацаанд давхар хүлээн авна. Үүний дараа “Лайсмед” программыг хааж, бүх үйлчилгээг ЭЭХХЗ-ын нэгдсэн систем (pmd.hdc.gov.mn)-д бүрэн шилжүүлнэ.

 

Эм хангамжийн байгууллагууд бэлтгэл хангана уу



Захиргаа, удирдлагын газар

Инженер Т.Чойжамц

Утас: 51-260182