СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

2026 оны 7 дугаар сард урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтаар олон ширхгээр савлагдсан эм болон эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг цөөн тоогоор, жижиглэн савлаж орон нутагт худалдаалах гэж байсан зөрчил илэрснийг таслан зогсоож, холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.  

 

Иймд ИРГЭН ТА эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн худалдан авахдаа:

  • Хэрэглэх хүчинтэй хугацаа;
  • Цувралын дугаар;
  • Үйлдвэрлэгч буюу гарал үүсэл;
  • Хадгалалтын нөхцөл;
  • Шошго, савлагааны бүрэн бүтэн байдал зэрэг мэдээллийг нягталж байхыг анхаарна уу.

 

Эмийн сан нь иргэдэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчлэх, бүтээгдэхүүний талаар үнэн, зөв мэдээллээр хангах үүрэгтэй.

Чанарын хяналтын газар

Улсын хяналтын байцаагч Э.Хандсүрэн

Утас: 51-260182