Сонгон шалгаруулалтын зар

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Зайлшгүй шаардлагатай лабораторийн оношилгооны хэрэгслийн жагсаалт боловсруулах” ажлын хүрээнд  мэдлэг олгох 2 өдрийн танхимын сургалт, мөн 4 өдрийн лабораторийн оношилгооны хэрэгслийн хангамж, чанар, аюулгүй байдалтай танилцах үйл ажиллагаа 2026 оны 08 дугаар сарын 10-аас 16-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул англи хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс англи хэл рүү аман болон бичгийн орчуулгa хийх орон тооны бус богино хугацааны орчуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.


Орчуулагчид тавигдах шаардлага:

1. Хүсэлт

2. Иргэний үнэмлэхийн хуулбар (лавлагаа)

3. Төрийн албан хаагчийн анкет

4. Англи хэлний оноо болон орчуулагчийн гэрчилгээ

 

Жич: Англи хэл дээр бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж гадаадын их сургууль төгссөн бол, мөн анагаах ухааны чиглэлээр англи хэл дээр мэргэжил дээшлүүлсэн бол англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо шаардахгүй.

 

Мэдээлэл ирүүлэх хугацаа, хаяг: 2026 оны 08 дугаар сарын 04-өөс 06-ны өдрүүдэд 17:30 цаг хүртэл

Монгол Улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордон

Цахим хаяг: info@mmra.gov.mn

Холбогдох утас: 51-260231