Нээлттэй сонгон шалгаруулалтын зар.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.6 дахь хэсэгт заасны дагуу Эмийн зөвлөл, эмнэлгийн хэрэгслийн зөвлөл, тэдгээрийн салбар зөвлөлийн гишүүний  нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй иргэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны А/75 дугаар тушаалд заасан дараах материалыг бүрдүүлэн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ажлын цагт багтаан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим шуудан info@mmra.gov.mn болон цаасаар бичиг хэргийн эрхлэгчид өгнө үү. 

Үүнд:

  1. Зөвлөл, салбар зөвлөлийн гишүүнээр ажиллахыг хүссэн өргөдөл.
  2. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт /тэтгэвэрт гарсан бол хамаарахгүй/
  3. Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх байгууллагын тодорхойлолт /тэтгэвэрт гарсан бол хамаарахгүй/
  4. Анкет /”Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын нэгдүгээр хавсралтаар/
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар эсхүл лавлагаа
  6. Боловсролын дипломын хуулбар
  7. Мэргэжлийн эсхүл эрдмийн зэргийн гэрчилгээний хуулбар
  8. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /E-Mongolia цахим сангаас мэргэжлээрээ ажилласан 10 жил татаж авсан байх/
  9. Бүтээлийн жагсаалт /Сүүлийн 5 жил/
  10. Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх байгууллагатай ашиг сонирхлын зөрчилгүй, хамааралгүй талаарх мэдэгдэл.
  11. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/

/Жич: Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах зөвлөлүүдийн алинд нэр дэвшихээ өргөдөлд тодорхой бичнэ. Мөн тодруулах зүйлээ ажлын цагаар 51-260292 дугаарын утсаар холбогдоно уу./

  1. Эмийн зөвлөл;
  1. Эм зүйн салбар зөвлөл;
  2. Эм судлалын салбар зөвлөл;
  3. Биобэлдмэлийн салбар зөвлөл;
  1. Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл;
  1. Лабораторийн оношилгооны хэрэгслийн салбар зөвлөл;
  2. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн салбар зөвлөл;
  3. Эмнэлгийн хэрэглэгдэхүүний салбар зөвлөл;