Тус агентлаг нь Монополын эсрэг газартай хамтран хийсэн эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зар сурталчилгааны төлөвлөгөөт хяналт, шалгалтын үр дүнд үндэслэн хяналт, шалгалтад хамрагдсан аж ахуй нэгжүүдэд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалах, зар сурталчилгааны газрын дарга Т.Алтанцоож, Улсын ахлах байцаагч М.Баттуул, Улсын байцаагч Э.Энх-Өлзий, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах, зар сурталчилгааны зохицуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ундармаа нар оролцож Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх талаар оролцогч нарт мэдээлэл өгч зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэв.
Сургалтанд эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн үйлдвэр, Гадаад Улсын эмийн төлөөлөгчийн газар, эмийн сан, хувийн эмнэлгийн нийт 50 хүн хамрагдсан.
Сургалтын үеэр эмийн зар сурталчилгааны тухай хуулийн зохицуулалт, хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, санал солилцож хамтарч ажилласан үр дүнтэй сургалт боллоо.
.jpg)
.jpg)