“Эмийн аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав
Тус агентлагаас эмийн аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, хандлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС-ийн Эм зүйн сургууль болон Эм зүйн мэргэжлээр төгсөгчдийн холбоотой хамтран эмч, эм зүйч, сувилагч нарт зориулсан “Эмийн аюулгүй байдлыг хангахад эмнэлгийн мэргэжилтний оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг 06 дугаар сарын 10-ны өдөр “Хамтдаа эмийн аюулгүй байдлыг хангая” уриатайгаар зохион байгууллаа.
Сургалтад дараах сэдвээр мэдээлэл хийв. Үүнд:
- Эмийн аюулгүй байдал – Фармаковижиланс;
- Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам;
- Антибиотикийн гаж нөлөөнөөс сэргийлэх, харшлын сорил тавих арга;
- Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар эмийн гаж нөлөөнөөс сэргийлэх нь;
- Хувийн хэвшилд фармаковижилансийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь.
Сургалтад төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газраас танхимаар 52, цахимаар 99 эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо.
Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газар
Мэргэжилтэн Т.Тунгалаг
Утас: 51-260182