Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Атташе Е.А.Бондаренко, Атташе Б.Х.Кушхов нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын эм, эмнэлгийн хэрэгслийн салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн эмийн чанар, аюулгүй байдал, зохицуулалтын чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцлаа.

Талууд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Эм хангамжийн газар

Мэргэжилтэн Б.Тэмүүлэн

Утас: 51-260182