Дотоодын үйлдвэрүүд “ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ БУЮУ GMP”-н батламжаа гардан авлаа.
Монгол Улсын дотоодын үйлдвэрүүд болох “Монос Фарм” ХХК, “Нахиа Импекс” ХХК, “Мөнхийн Тун” ХХК-ийн эмийн үйлдвэрүүд эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламжийн хугацаагаа сунгуулж, шинэ эмийн хэлбэр нэмүүллээ.
“Монос Фарм” ХХК нь 1990 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 2016 онд эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ийн батламжаа авснаас хойш ийнхүү 3 дахь удаагаа батламжаа амжилттай сунгууллаа. Энэ удаагийн сунгалт нь шинээр эмийн хэлбэр нэмснээрээ онцлог бөгөөд Монгол улсдаа хамгийн томд тооцогдох 5800 мкв талбай бүхий Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийг ашиглалтанд оруулж батламжаа гардан авлаа.
“Нахиа Импекс” ХХК нь 1994 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 2017 онд анх эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-ийн батламжаа авсан ба энэ удаад батламжиндаа шинээр лаа эмийн хэлбэр нэмснээрээ онцлог байна.
“Мөнхийн Тун” ХХК нь 2004 оноос хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа бөгөөд 2020 онд эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP-н батламжаа авснаас хойш ийнхүү 2 дахь удаагаа батламжаа амжилттай сунгууллаа. Энэ удаагийн сунгалтаар гадуур, дотуур хэрэглэх уусмал, тосон түрхэц эмийн хэлбэрүүд GMP-ийн батламждаа шинээр нэмж батламжаа гардан авлаа.
Батламжаа гардан авсан үйлдвэрлэгч нарынхаа цаашдын үйлдвэрлэлд нь амжилт хүсье
Эм үйлдвэрлэлийн хэлтэс
Мэргэжилтэн Б.Баасандорж
Утас: 51-260182