БҮРТГЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ.
БҮРТГЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХУГАЦАА 2026.06.09 ХҮРТЭЛ БАЙНА.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.10 дахь заалт, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2026 оны А/84 дугаар тушаалаар батлагдсан “Бүртгэлийн шинжээч сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын 1.5.1, 1.5.2, 1.5.3 дахь заалтыг үндэслэн:
Эм, эмийн үйлчлэгч бодис, вакцин, биобэлдмэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, лабораторийн оношилгооны хэрэгслийн бүртгэлийн баримт бичигт үнэлгээ хийж, дүгнэлт гаргах орон тооны бус шинжээч (цаашид бүртгэлийн шинжээч гэх)-ийг сонгон шалгаруулахаар мэдээллийг хүргүүлж байна.
Бүртгэлийн шинжээч нь дараах чиглэлтэй байна.
Үүнд:
- Эм зүйн шинжээч
- Эмнэлзүйн шинжээч
- Лабораторийн оношилгооны хэрэгслийн бүртгэлийн шинжээч
- Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч
Шинжээчид тавих шаардлага.
1. Бүртгэлийн баримт бичигт мэргэжлийн чиглэлээр үнэлгээ, дүгнэлт өгөх чадвартай, боловсролын доктор, түүнээс дээш зэрэгтэй;
2. Эрүүл мэндийн салбарт холбогдох мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, дадлага туршлагатай, нарийн мэргэшсэн;
3. Эмийн бүртгэлийн эм зүйн шинжээч нь эм зүйч мэргэжилтэй, эмийн үйлдвэрлэл, эмийн технологи, чанарын хяналт, эмнэлзүйн эм зүй, эм зүйн зохион байгуулалтын чиглэлээр мэргэшсэн;
4. Эмийн бүртгэлийн эмнэлзүйн шинжээч нь хүний их эмч мэргэжилтэй, клиникийн эм судлаач- зүрх судас, мэдрэл, дотор, хоол боловсруулах, бөөр, дотоод шүүрэл, амьсгал, харшил арьс, хүүхэд, хавдар, халдварт, ерөнхий мэдээгүйжүүлэг, мэс засал, сэтгэц, наркологи, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн;
5. Лабораторийн оношилгооны хэрэгслийн бүртгэлийн шинжээч нь хүний их эмч, лабораторийн их эмч, анагаахын микробиологич, биохимич мэргэжилтэй, биохими, клиникийн хими, иммунологи, гематологи, цус бүлэгнэлт, серологи патологи, гистологи, цитологи, вирусологи, молекул биологи, микробиологийн чиглэлээр мэргэшсэн;
6. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлийн шинжээч нь эм зүйч, хүний их эмч, хоол судлаач, ургамал судлаач, биологич мэргэжилтэй хор судлал, уламжлалт анагаах ухаан, генетик, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн;
7. Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч байгууллагад сүүлийн хоёр жил ажиллаагүй;
8. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
Жич: Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөл тэдгээрийн салбар зөвлөлд ажилладаг бол бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хориглоно.
Бүрдүүлэх материал:
- Бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
- Албан байгууллагад ажилладаг бол шинжээчээр ажиллахыг дэмжсэн тодорхойлолт;
- Анкет /Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журмын нэгдүгээр хавсралтаар/;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа (E-Mongolia цахим сангаас авсан байх)
- Боловсролын диплом, мэргэжлийн болон мэргэшүүлэх, эрдмийн зэргийн үнэмлэхийн хуулбар;
- Цээж зураг 1 хувь (3х4);
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээгээгүй тухай тодорхойлолт /E-Mongolia цахим сангаас авсан байх/;
- Мэргэжлээрээ ажилласныг нотлох баримт (НДШТ-ийн лавлагаа, төрийн албан хаагчийн цахим лавлагаа г.м, мөн албан тушаалд томилсон байдлыг харуулсан байх).
Жич: Материалыг цахимаар ирүүлэхдээ нэг PDF-д бүх баримт бичгийг нэгтгэн ирүүлэх.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа: Бүртгэлийн шинжээчээр ажиллахыг хүссэн иргэдийн материалыг 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 17.00 цаг хүртэл ажлын албан info@mmra.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Материал хүлээн авах хаяг:
Цахим хаяг: info@mmra.gov.mn
Сонгон шалгаруулалттай холбоотой тодруулгыг 51-260229 дугаарын утсаар мэргэжилтэн Б.Соёлчимэгтэй холбогдож авна уу.
(4)(1).jpg)