МЭДЭГДЭЛ

Шалгалт тохируулгын ажил түр зогссон тухай

Эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд: Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан "Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам"-ын 4.6-д шалгалт тохируулга хийх хэмжлийн тоног төхөөрөмжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаар тогтоосон хугацаанд баталгаажуулсан байна” гэж заасан байдаг.

Тус журмын дагуу манай 4 нэр төрлийн хэмжлийн тоног төхөөрөмжийг ээлжит баталгаажуулалтад хамруулах шаардлагатай байгаа тул баталгаажуулалт хийх хугацаанд дараах эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх үйл ажиллагаа түр хугацаанд зогссон болохыг мэдэгдэж байна. Үүнд:

  1. Өвчтөний хяналтын монитор
  2. Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат 
  3. Пульсоксиметр
  4. Дефибриллятор
  5. Тариурын болон дуслын автомат шахуурга
  6. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч

Бид баталгаажуулалт хийлгэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд хэмжлийн тоног төхөөрөмж баталгаажсаны дараа шалгалт тохируулга хийлгэх хүсэлтийн дарааллын дагуу бид утсаар холбогдон шуурхай ажиллах болно.

 

Бидний ажлыг ойлгон хүндэтгэж, хүлээцтэй хандаж буй та бүхэнд баярлалаа.

 

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар

Холбоо барих утас: 51-260231