ЭМИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭМ СУДЛАЛЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛД МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
Эмийн зөвлөлийн Эм судлалын салбар
зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 05 дугаар сарын 08-ны
өдөр болох тул хэлэлцүүлэх материалыг 2026 оны 05 дугаар
сарын 5-ны өдрийг дуустал албан бичгээр ирүүлнэ үү.
Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар
хэлэлцүүлэхийг анхаарна уу!
1. ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХААР ИРҮҮЛЭХДЭЭ:
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25.2., 25.3., 25.4-д заасны
дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.
Үүнд:
1. Эмийн хэрэглэх заавар
баталгаажуулах хүсэлт
·
Албан хүсэлт
·
Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
·
Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх
заавар-1%;
2. Эмийн хэрэглэх зааврын
өөрчлөлт баталгаажуулах хүсэлт
·
Албан хүсэлт
·
Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
·
Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх
заавар-1%;
·
Монгол хэл дээрх хуучин тамгатай хэрэглэх
заавар-1%
·
Хуучин Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%
·
Харьцуулсан хүснэгт-1%
3. Эм судлалын салбар
зөвлөлийн өмнөх хурлаас буцаж, засвар хийн хурлаар дахин хэлэлцүүлэх эмийн
хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
·
Албан хүсэлт
·
Засвар хийсэн Монгол хэл дээрх хэрэглэх
заавар-1%;
·
Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх
заавар-1%;
·
Өмнө буцаагдсан заавар
2.
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД:
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26 дугаар зүйл,
Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулж и-Монголиа
цахим системээр дараах байдлаар ирүүлнэ. Үүнд:
- Албан бичиг (эргэн холбоо барих хүний нэр, утасны
дугаар тусгасан байх)
- ЭЭХХЗГ-ын даргын 2022 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Эм,
биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл олгох
үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2-р хавсралт дахь Зар сурталчилгааны
зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн маягтыг бөглөн хавсаргах;
- Видео бичлэг; (зөөврийн хэрэгслээр CD, флаш, хард диск г.м)
- Видео бичлэг дэх тайлбарлагчийн хэлэх үгийг зөвхөн Word файлаар
илгээнэ.
Зар
сурталчилгааны зөвшөөрөл хүсэхэд тавигдах шаардлага:
- Licemed.mohs.mn программд бүтээгдэхүүний хэрэглэх заавар,
зургийг оруулсан байх;
- Зар сурталчилгааны агуулгыг батлагдсан хэрэглэх зааврын хүрээнд
боловсруулсан байх;
- Агуулгад “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу”, “Эмчийн
зааврын дагуу хэрэглэнэ үү” гэх мэт мэдээллүүдийг болон 2-3 түгээмэл
тохиолддог гаж нөлөө, анхааруулга, хориглох заалтыг багтаасан байх;
- Тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой, найруулгын алдаагүй,
ирүүлсэн файл үг үсгийн алдаагүй байх;
Жич: Зөвшөөрөл гарсны дараа Улсын тэмдэгтийн
хураамжийн тухай хуулийн 27.6 дахь хэсэгт “эм, эмнэлгийн
хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40000 төгрөг“ гэж
заасны дагуу тэмдэгтийн хураамжийг төлж, баримтыг и-Монголиа цахим системд
илгээсны дараа зөвшөөрлийг авах боломжтой болно.
.jpg)