Салбарын спортын тэмцээнд амжилттай оролцов
Эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтарсан спортын 5 төрөлт нөхөрсөг тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд ЗГХА-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын сдортын баг тамирчид амжилттай оролцож
Дартсын төрөлд Чинбаатар, Санж-Очир, Алимаа, Дарьбум, Ганболор нар Алтан медаль хүртлээ.
Ширээний теннисний төрөлд
Ганцаарчилсан төрөлд
Чойжамц – Мөнгөн медаль
Ариунзаяа – Хүрэл медаль
Хосын төрөлд
Чойжамц, Ариунзаяа – Мөнгөн медаль
Гар бөмбөгийн төрөлд Эмэгтэй баг Хүрэл медаль хүртлээ.
Сагсан бөмбөгийн төрөлд Эрэгтэй баг, эмэгтэй баг тус тус Хүрэл медаль хүртлээ.
Тэмцээндээ хурд хүч, авхаалж самбаагаа сорин амжилттай оролцсон нийт баг тамирчид, оролцогчдод баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, спортын өндөр амжилт хүсье.
Халуун дулаанаар дэмжин оролцсон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Захиргаа, удирдлагын газар
Инженер Д.Даваахүү
Утас: 51-260182