Үнийн санал авах тухай
Эмийн үнийн ил тод байдлыг хангах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог таниулахтай холбоотой Em.hdc.gov.mn- цахим систем, И-Монголия болон И-Баримт- гар утасны аппликейшны “Эрүүл мэнд” цэсэнд эмийн жижиглэнгийн үнэ, эмийн сангийн байршил, бусад эмийн бүртгэлийн мэдээллийг харах боломжийг бүрдүүлж нийт зах зээлд тогтмол эргэлдэж буй 2565 эмийн үнэ, 2605 гаруй эмийн сангийн байршил, хэрэглэх заавар зэрэг мэдээллийг харах боломжтой болсон тул системийн ач холбогдол, ашиглалтын заавар бүхий дуу, дүрс бүхий 3 видео контент хийх үнийн санал авч байна.
Сонирхсон байгууллагууд дараах мэдээллийг багтаасан үнийн санал ирүүлэх:
- 10 минутын 3 ширхэг видео контент хийх үнэ (НӨАТ-тай)
- төсөв 10.500.000 төгрөг
Тавигдах шаардлага:
1. Тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх
2. Өмнө гүйцэтгэж байсан ажлын товч мэдээлэл
3. 3 жилээс дээш ажлын туршлагатай байх
Үнийн саналыг хүлээн авах хугацаа: 2026.04.07 - 2026.04.08
Ирүүлэх хаяг, цахим хаяг: Монгол улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордон, mmra.gov.mn
Холбогдох утас, цахим хаяг: info@mmra.gov.mn , 51-260224; 51-260226