Үнийн санал авах тухай

Эмийн үнийн ил тод байдлыг хангах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог таниулахтай холбоотой Em.hdc.gov.mn- цахим систем, И-Монголия болон И-Баримт- гар утасны аппликейшны “Эрүүл мэнд” цэсэнд эмийн жижиглэнгийн үнэ, эмийн сангийн байршил, бусад эмийн бүртгэлийн мэдээллийг харах боломжийг бүрдүүлж нийт зах зээлд тогтмол эргэлдэж буй 2565 эмийн үнэ, 2605 гаруй эмийн сангийн байршил, хэрэглэх заавар зэрэг мэдээллийг харах боломжтой болсон тул системийн ач холбогдол, ашиглалтыг суртачилсан мэдээ, мэдээллийг цахим сайт байршуулах үнийн санал авч байна.

 

Сонирхсон байгууллагууд дараах мэдээллийг багтаасан үнийн санал ирүүлэх:

 

  • 15 сурталчилгаа байршуулах үнэ (НӨАТ-тай)
  • төсөв 10.000.000 төгрөг

 

Тавигдах шаардлага:

1. Тухайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх

2. Өмнө гүйцэтгэж байсан ажлын товч мэдээлэл

3. 3 жилээс дээш ажлын туршлагатай байх  

4. 60.000-аас дээш дагагчтай болон хандалттай байх.

 

Үнийн саналыг хүлээн авах хугацаа: 2026.04.07 - 2026.04.08  (14.00 цаг хүртэл )

 

Ирүүлэх хаяг, цахим хаяг: Монгол улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Энхтайван найрамдлын ордон, mmra.gov.mn

 

Холбогдох утас, цахим хаяг: info@mmra.gov.mn , 51-260224; 51-260226