Хяналт шалгалтын мэдээ
Эмийн жор бичилт, эмийг жороор олголтын нөхцөл байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2026 оны 03 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэлээ.
Хяналт шалгалтад эм хангамжийн болон эрүүл мэндийн нийт 66 байгууллагыг хамруулснаас 45 эмийн сан 2026 оны тус өдрийн байдлаар нийт 4106 цахим жор хүлээн авч үйлчилжээ.
Хяналт шалгалтаар жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, эмийн орлого, зарлага, зарцуулалт, устгалын бүртгэлийг бүрэн хөтлөөгүй зөрчлүүд нийтлэгээр илэрсэн байна. Илэрсэн зөрчилд үндэслэн 12 албан тушаалтанд холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байсан 1 эмийн санг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.
Дутагдал бүхий 22 байгууллагад нийт 77 заалттай улсын /ахлах/ байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг тооцон ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын 197 ажилтныг мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа.
Чанарын хяналтын газар
Утас:51-260182
Чанарын хяналтын газар
Утас: 51-260182