Lyell's syndrome (Токсик эпидермийн некролиз, TEN) гэж юу вэ?
Лайелийн хам шинж нь арьс, салст бүрхүүлийг хүнд хэлбэрээр гэмтээдэг, амь насанд аюултай эмийн харшлын урвал юм. Ихэнх тохиолдолд эм хэрэглэснээс хойш 1–3 долоо хоногийн дараа илэрдэг байна. Гэвч энэ нь ховор тохиолддог харшлын урвал юм.
Гол шинж тэмдгүүд:
- Өндөр халуурах, бие арзайх
- Арьс улайж, цэврүүтэх
- Арьс гуужиж “түлэгдсэн мэт” болох
- Ам, нүд, бэлэг эрхтний зэрэг салст гэмтэх
- Шингэн алдалт, халдварын эрсдэл
Ямар эмүүдээс Лайелийн хам шинж илрэх боломжтой вэ?
Дараах эмүүд хамгийн түгээмэл шалтгаан болдог байна. Үүнд:
1. Эпилепсийн эсрэг эмүүд
- Карбамазепин
- Фенитоин
- Ламотрижин
- Фенобарбитал
2. Антибиотик
- Сульфаниламидын бүлэг
- Пенициллиний бүлэг
- Цефалоспориний бүлэг
- Фторхинолоний бүлэг
3. Тулай өвчний эсрэг эм
4. Өвчин намдаах, үрэвслийн эсрэг эм (NSAIDs)
- Ибупрофен
- Диклофенак
- Метамизол
- Ацетилсалицилийн хүчил
5. Вирусын эсрэг зарим эм ба бусад
❗️ ИЙМД ЭМИЙГ ЭМЧИЙН ЗААВРЫН ДАГУУ ЗӨВ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЖ ХЭВШЬЕ!
(1).jpg)