Зөвлөмж
Эм судлалын салбар зөвлөлийн 2026 оны №1 хурлаар хэлэлцэгдсэн дараах эмүүдийн аюулгүй байдлын хугацаат тайлан (PSUR)-д өөрчлөлт орсон байна. Иймээс эдгээр эмийг хэрэглэхдээ хэрэглэх заавартай нь сайтар танилцана уу. Үүнд:
№ | Эмийн нэр | Үйлдвэрлэгч | Эмийн аюулгүй байдлын мэдээлэлд орсон өөрчлөлт | Дүгнэлт |
1 | Ви Рото Драй эй – V.Rohto Dryeye (Гидроксиэтил целлюлоз 0.6г/100мл-13мл №1) нүдний дусал | Rohto-Mentholatum (Vietnam) Co.,LTD, Вьетнам | Хоёрдогч савлагаа болон хэрэглэх заавар дахь “Эсрэг заалт” хэсгээс “Глаукома”-г хассан. Өөрчлөлт орсон шалтгаан: Уг эм нь Глаукомын үед эсрэг заалттай байх үйлчлэгч бодис агуулаагүй.
| Одоогийн байдлаар уг бүтээгдэхүүнд аюулгүй байдлын онцгой арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна. |
2 | Новинет (Дезогестрел + Этинилэстрадиол 0.15мг+0.02мг №21, 21*3) бүрхүүлтэй шахмал | Gedeon Richter Plc, Унгар | Энэхүү өөрчлөлт нь эстроген агуулсан бэлдмэлийн үр ашиг-эрсдэлийн үнэлгээг шинэчилж, ангиоэдемийн эрсдэл болон элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэрэглэх заавар, аюулгүй байдлын баримт бичигт тусгасан зохицуулалтын шинэчлэлт болно. | Эмийн аюулгүй байдалтай холбоотой асуудал илрээгүй учир шинэ арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзсэн байна. |
3 | Регулон (Дезогестрел + Этинилэстрадиол 0.15мг+0.03мг №21, 21*3) бүрхүүлтэй шахмал |
Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газар
Мэргэжилтэн Т.Тунгалаг
Утас: 51-260182