Тушаалын төсөлд санал авах тухай
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8 дахь хэсгийг тус тус үндэслэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь “Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бөөний болон жижиглэнгийн үнийн нэмэгдэх хувь хэмжээний дээд хязгаарыг тогтоох” хоёр сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулан санал авч байна.
Иймд холбогдох саналыг sevjidmaa@mmra.gov.mn цахим хаягаар 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Эм хангамжийн газар
Мэргэжилтэн П.Сэвжидмаа
Утас: 51-260182