ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнуудын хамт Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нийт албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Алтанцэцэг байгууллагын 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх мэдээллийг танилцуулсан юм.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн албан хаагчдад Эрүүл мэндийн яамны бодлого, зорилт, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой гарсан шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, албан хаагчдын зүгээс тавьсан асуултад хариулт өглөө.
Уулзалт нь салбарын бодлого, байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.