Эмийн зөвлөлийн эм судлалын салбар зөвлөлийн хуралд материал ирүүлэх тухай
Эмийн зөвлөлийн Эм судлалын салбар зөвлөлийн ээлжит хурал 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр болох тул хэлэлцүүлэх материалыг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал албан бичгээр ирүүлнэ үү.
Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд дараагийн хурлаар хэлэлцүүлэхийг анхаарна уу!
1. ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР БАТАЛГААЖУУЛАХААР ИРҮҮЛЭХДЭЭ:
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25.2., 25.3., 25.4-д заасны дагуу боловсруулж, дараах мэдээллийг албан бичигт тусгасан байна.
Үүнд:
- Эмийн хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
- Албан хүсэлт
- Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
- Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
- Эмийн хэрэглэх зааврын өөрчлөлт баталгаажуулах хүсэлт
- Албан хүсэлт
- Монгол хэл дээрх орчуулсан хэрэглэх заавар-1%;
- Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
- Монгол хэл дээрх хуучин тамгатай хэрэглэх заавар-1%
- Хуучин Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%
- Харьцуулсан хүснэгт-1%
- Эм судлалын салбар зөвлөлийн өмнөх хурлаас буцаж, засвар хийн хурлаар дахин хэлэлцүүлэх эмийн хэрэглэх заавар баталгаажуулах хүсэлт
- Албан хүсэлт
- Засвар хийсэн Монгол хэл дээрх хэрэглэх заавар-1%;
- Эх сурвалж болох Англи эсвэл Орос хэл дээрх заавар-1%;
2. ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД:
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд нийцүүлэн боловсруулж и-Монголиа цахим системээр дараах байдлаар ирүүлнэ. Үүнд:
- Албан бичиг (эргэн холбоо барих хүний нэр, утасны дугаар тусгасан байх)
- ЭЭХХЗГ-ын даргын 2022 оны А/236 дугаар тушаалаар батлагдсан “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохицуулах журам”-ын 2-р хавсралт дахь Зар сурталчилгааны зөвшөөрөл хүссэн өргөдөл”-ийн маягтыг бөглөн хавсаргах;
- Видео бичлэг; (зөөврийн хэрэгслээр CD, флаш, хард диск г.м)
- Видео бичлэг дэх тайлбарлагчийн хэлэх үгийг зөвхөн Word файлаар илгээнэ.
Зар сурталчилгааны зөвшөөрөл хүсэхэд тавигдах шаардлага:
- Licemed.mohs.mn программд бүтээгдэхүүний хэрэглэх заавар, зургийг оруулсан байх;
- Зар сурталчилгааны агуулгыг батлагдсан хэрэглэх зааврын хүрээнд боловсруулсан байх;
- Агуулгад “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу”, “Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү” гэх мэт мэдээллүүдийг болон 2-3 түгээмэл тохиолддог гаж нөлөө, анхааруулга, хориглох заалтыг багтаасан байх;
- Тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой, найруулгын алдаагүй, ирүүлсэн файл үг үсгийн алдаагүй байх;
Жич: Зөвшөөрөл гарсны дараа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 27.6 дахь хэсэгт “эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаа хийх энгийн зөвшөөрөл олгоход 40000 төгрөг“ гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжийг төлж, баримтыг и-Монголиа цахим системд илгээсны дараа зөвшөөрлийг авах боломжтой болно.
(1).jpg)