2025 оны онцлох үйл явдалууд

2025 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

🔹 ЭМИЙН ҮНИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Жижиглэнгийн эмийн үнэ, эмийн сангийн байршлын мэдээллийг иргэд ил тод нээлттэй харах боломжтой боллоо.

ЭМЯ, СМТТ, ЭМХТ-тэй хамтран

📲 em.hdc.gov.mn болон И-Баримт апп / “Эрүүл мэнд” цэсээр

2605+ эмийн сангийн байршил

2565 нэрийн эмийн жижиглэнгийн үнэ

Эмийн хэрэглэх заавар, бүртгэлийн мэдээллийг иргэдэд нээлттэй болголоо.

 

🔹 ПОЛЬШ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА

Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах, мэргэжилтэн, туршлага солилцох боломжийг судлан хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллав.

 

🔹 ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ХУДАЛДАН АВАЛТ

 

Ерөнхий гэрээгээр худалдан авах эм, эмнэлгийн хэрэгслийн нэр төрлийг шинэчилж, эрүүл мэндийн байгууллагуудын тасралтгүй хангамжийг хангаж байна. Энэ онд нийт 45 нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн ба 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар нийт

150 нэрийн эм

61 нэрийн эмнэлгийн хэрэгсэл цахим дэлгүүрт байршсан байна.

Мөн Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хариуцан ажиллаж буй мэргэжилтнүүдийн ерөнхий гэрээний талаарх ойлголт, хууль эрх зүйн мэдлэг, оролцоо болон чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банктай хамтран нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн мэргэжилтнүүдэд 2 удаагийн сургалтыг зохион байгуулаад байна.

 

 

🔹 ЭМИЙН НӨӨЦИЙН МЭДЭЭЛЭЛ

Эмийн нөөцийн мэдээг тогтмол нэгтгэн гаргаж, хомсдол, эрсдэлээс сэргийлсэн зохицуулалтыг хэрэгжүүлж байна. Үүнд :

Зах зээл болон эрүүл мэндийн байгууллагуудад байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн мэдээлэл, мөн Улаанбурхан, Томуу, томуу төст өвчин болон бусад өвчний тархалтаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн судалгааг 7 хоног бүр, нийт 52 удаа гарган мэдээний санг үүсгэсэн.

Байгууллагад 2025 оны 12 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар иргэдээс эмийн хангамж хүртээмжтэй холбоотой нийт 78 гомдол, санал ирснийг судалж, тухай бүр хуулийн хүрээнд дараах зохицуулалтыг хийж, шийдвэрлэсэн.

Цомбо ХХК, Азифарм ХХК Монос Трейд ХХК, Айвико ХХК, МЭИК ХХК, Еврофарм ХХК, Энто ХХК, Монфа ХХК, Монгол фарм ХХК, Паломо ХХК -уудад тасалдал үүссэн эмийг зах зээлд нийлүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах талаар чиглэлийг 01/173, 01/174, 01/175, 01/118, 01/574, 01/611, 01/893, 01/894, 01/1230, 01/1229, 01/1228 01/1270, 01/1299, 01/1330, 01/1452, 01/1458, 01/1466, 01/1748 01/2010 дугаар бичгээр хүргүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэлтэй 52 нэрийн эм, вакцин импортлох нэг удаагийн импортын мэдүүлэг олгох эсэх асуудлыг Эмийн зөвлөлийн 10 удаагийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэсэн.