ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ №07/2025
Бүгд Найрамдах Кот-д'Ивуар Улс, Арабын
Бүгд Найрамдах Египет Улс, Бүгд Найрамдах Ливан Улс, Бүгд
Найрамдах Ливи Улс, Бүгд Найрамдах Турк Улсад 9 цувралын хуурамч IBRANCE (Палбоциклиб) илэрсэн талаар 2025
оны 11 дүгээр сард ДЭМБ-д мэдээлсэн.
Хуурамч бүтээгдэхүүнийг цахим хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд шууд санал
болгож байсан ба эмийн санд мөн худалдаж байсан байна.
IBRANCE (Палбоциклиб) нь хожуу үеийн хөхний хавдрыг эмчлэхэд хэрэглэдэг эм
юм. Жинхэнэ IBRANCE эм нь ууж хэрэглэх зориулалттай капсул
хэлбэрийн эм юм.
Хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ
Эдгээр бүтээгдэхүүнүүд нь
хуурамч бөгөөд гарал үүсэл, найрлага, эх сурвалжийг санаатайгаар буруу
мэдээлсэн.
Энэхүү сэрэмжлүүлэгт дурдсан
бүтээгдэхүүнийг хуурамч болохыг үйлдвэрлэгч баталсан. Хуурамч бүтээгдэхүүний
дээжийг үйлдвэрлэгч шинжилгээнд хамруулахад үндсэн үйлчлэгч бодис агуулагдаагүй
болохыг тогтоосон байна.
Үйлдвэрлэгч сав баглаа
боодол дээр хэд хэдэн зөрүүтэй мэдээлэл байгааг илрүүлжээ. Зарим хуурамч
бүтээгдэхүүн нь жинхэнэ цувралын дугаартай боловч сав баглаа боодол, цувралын
дугаар болон капсул нь алдаатай хэвлэгдсэн.
Хуурамч цувралын дугаарууд: Жинхэнэ IBRANCE
бүтээгдэхүүнд FS5173, GS4328, LV1850 болон TS2190 цувралын дугаарууд нь тавигдаагүй
бөгөөд эдгээр цувралын дугаартай аливаа IBRANCE бүтээгдэхүүнийг хуурамч гэж үзнэ.
Сэжигтэй цувралын дугаарууд: (хэрвээ доорх ямар нэг
шинж тэмдэгтэй холбоотой бол хуурамчаар үйлдсэн байх магадлалтай): GK2981,
GR6491, GT5817, HJ8710 болон HJ8715
Хуурамч эмийн шинж тэмдгүүдэд дараах мэдээлэл орно.Үүнд:
§ Шошго дээр: “Үйлдвэрлэгч: Pfizer, PO Box 29387, Mission,
KS 66201” гэж бичсэн.
§ Шошго дээрх агуулга нь бичиглэлийн алдаатай эсвэл хэвлэлтийн
чанар муу
§ Лонхны хамгаалалтын тугалган цаасан дээр хар бэхээр Pfizer
лого харагдана.
§ Капсул дээр нь “PBC 125” гэж хар бэхээр тэмдэглэгдсэн
эсвэл ямар ч тэмдэглэгээгүй байна.
§ Капсулууд нь содон өнгөтэй (жишээлбэл, тод улбар шар).
Эрсдэл
Эдгээр хуурамч
эмүүд үндсэн үйлчлэгч бодис агуулаагүй учир аюултай гэж үзэх ёстой. Эдгээр хуурамч
бүтээгдэхүүнийг хэрэглэх нь эмчилгээний үр дүнгүй болох, хорт хавдрын хяналтгүй
явц, эмчилгээний үр нөлөөгүйгээс амь насанд аюул учрах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.
Хуурамч IBRANCE
(палбоциклиб) эмийг илрүүлэх болон устгах нь эмчлүүлэгчдэд сөрөг үр дагавар
гарахаас сэргийлнэ.
Эмнэлгийн мэргэжилтнүүд, зохицуулах байгууллагууд болон
олон нийтэд өгөх зөвлөгөө
Эмнэлгийн
мэргэжилтнүүд аливаа гаж нөлөө илрэх, эмчилгээний үр дүн муу байх, хуурамч гэж
сэжиглэсэн тохиолдлын талаар Эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлэх ёстой. ДЭМБ
эдгээр хуурамч бүтээгдэхүүнд өртөж болзошгүй улс орон, бүс нутгуудын
нийлүүлэлтийн сүлжээнд хяналт, шалгалтыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Цахим орчин болон албан бус/зохицуулалтгүй зах зээлд тавих хяналтыг
нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Үндэсний
зохицуулах байгууллага/эрүүл мэндийн байгууллага, хууль сахиулах байгууллагууд
эдгээр бүтээгдэхүүн нь тухайн улсад илэрсэн тохиолдолд ДЭМБ-д нэн даруй
мэдэгдэхийг зөвлөж байна.
Хэрэв
танд эдгээр бүтээгдэхүүний аль нэг нь байгаа бол хэрэглэхгүй байхыг ДЭМБ зөвлөж
байна.
Хэрвээ Та болон Таны
таньдаг хэн нэгэн уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн буюу хэрэглэсэн байж магадгүй,
эсвэл хэрэглэснээр урьдчилан таамаглаагүй гаж нөлөө илэрсэн бол эмнэлгийн
мэргэжилтэнд яаралтай хандахыг зөвлөж байна.
Бүх эмнэлгийн
бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс авах ёстой. Хэрэв танд эдгээр
хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар мэдээлэл байвал
ДЭМБ-тай rapidalert@who.int хаягаар холбогдоно уу.
Хүснэгт 1. ДЭМБ-ын
сэрэмжлүүлэг №07/2025
|
Бүтээгдэхүүний нэр
|
IBRANCE (palbociclib)
|
|
Үйлдвэрлэгч
|
PFIZER
|
|
Цувралын дугаар
|
Хүчинтэй хугацаа
|
Илэрсэн байдал
|
|
FS5173
|
271126
|
Côte d’Ivoire,
Lebanon, Libya
|
|
GK2981
|
250630
|
Lebanon
|
|
GR6491
|
250630
|
Côte d’Ivoire, Türkiye
|
|
GS4328
|
260131
|
Côte d’Ivoire
|
|
GT5817
|
250630
|
Egypt
|
|
HJ8710
|
260228
|
Egypt
|
|
HJ8715
|
04/2028
|
Türkiye
|
|
LV1850
|
311028
|
Libya
|
|
TS2190
|
200529
|
Libya
|
|
Цувралын дугаар: FS5173
|
Цувралын дугаар: FS5173
|
Цувралын дугаар: GR6491
|
Цувралын дугаар: HJ8710
|
Цувралын дугаар: GT5817
|
Цувралын дугаар: LV1850
|
|
Lebanon
|
Côte d’Ivoire
|
Türkiye
|
Egypt
|
Egypt
|
Libya
|
|

|

|

|

|

|

|
Дээрх сэрэмжлүүлэгт
дурдсан “IBRANCE (Палбоциклиб)” бүтээгдэхүүн зах
зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт,
зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газарт ирүүлнэ
үү.
Эмтийн аюулгүй байдлын тандалт судалгааны газар
Мэргэжилтэн Д.Ганчимэг
Утас: 51-260182