ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД “ЭМ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИСТОЙ ДАДАЛ БУЮУ GMP”-н БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.
Монгол Улсад Үйлдвэрлэлийн Зохистой Дадал буюу GMP батламжтай дотоодын үйлдвэр нэгээр нэмэгдэж 10 үйлдвэртэй боллоо!
Үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж нь эм үйлдвэрлэх үйл явцад хамгийн өндөр шаардлага, цэвэр орчин, нарийвчилсан хяналт, аюулгүй байдлыг баталгаажуулдаг дэлхийн стандарт юм!
Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангаж батламж авсан дараах үйлдвэрүүддээ халуун баяр хүргэе!!!
GMP-н батламжаа сунгасан:
- “Мон-Интра” ХХК-ийн уламжлалт эмийн үйлдвэр
- “Тавин-Ус Фарм” ХХК-ийн эмийн үйлдвэр
- “Цомбо Фарм” ХХК-ийн тарилгын шингэн эмийн үйлдвэр
GMP-н батламж шинээр авсан:
- “МДМ ампул фарм” ХХК-ийн тарилгын шингэн эмийн үйлдвэр
Дотоодын үйлдвэрүүд GMP-н шаардлагыг хангаснаар:
- Иргэддээ аюулгүй, чанартай эм хүргэнэ!
- Импортын хараат байдлыг бууруулна!
- Эрүүл мэндийн салбарыг бие даасан, өрсөлдөх чадвартай болгоно!
- Монголчууд бид чанартай эмийг дотоодоо үйлдвэрлэж чадна!
Цаашдаа улам олон үйлдвэр GMP-н батламжтай болж, Монгол эм дэлхийд гарах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол эм – Дэлхийн түвшинд