Гадаад улсад суралцсан мэргэжилтнүүдийн сайн туршлагатай танилцлаа
ЭЭХХЗГ-ын 35 мэргэжилтэн 2025 онд эмийн зохицуулалтын чиглэлээр олон улсын байгууллагын тусламжтайгаар БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Турк, Польш, Арабын Нэгдсэн Эмират болон Филиппин зэрэг 8 улсад богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна.
2025 оны 12 сарын 02 өдөр эдгээр мэргэжилтнүүд өөрийн сурсан, мэдсэн зүйлсээ бусадтайгаа хуваалцан, өөрийн улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох шинэ санаачлагын талаарх танилцуулгыг нийт албан хаагчдад танилцуулан шинэ жишгийг тогтоосон өдөр боллоо.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газар
Мэргэжилтэн Б.Санж-Очир
Утас:51-260182