Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө /2026-2029/-ний төсөлд хяналт үнэлгээний хүрээ болон төсөв боловсруулах сургалт болж өнгөрлөө.

Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө /2026-2029/-ний төсөлд хяналт үнэлгээний хүрээ болов төсөв боловсруулах сургалтыг БНСУ-ын санхүүжилттэй Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын АСТ төсөл, Европын холбооны санхүүжилттэй Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын Ази номхон далайн бүсийн орнуудад хэрэгжиж буй Нэг эрүүл мэнд-Бичил биетний тэсвэржилт төсөл, мөн Олон талт түншлэлийн итгэлцлийн сангийн санхүүжилттэй Монгол Улсын Бичил биетний тэсвэржилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын хамтарсан Нэг эрүүл мэнд- Бичил биетний тэсвэржилт төслийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. Эдгээр хамтын дэмжлэг нь Монгол Улсад “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлэх, “Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө 2026-2029”-г нотолгоонд тулгуурласан, зохих төсөвтэй, үр дүнг хэмжих боломжтой болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм.


Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газар

Мэргэжилтэн С.Ганболор

Утас: 51-260182