Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор үнийн зохицуулалтын чиглэлээр олон улсын байгууллагатай уулзалт зохион байгуулав

Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой, хүртээмжтэй хангах зорилтын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар НҮБ-ын Төслийн үйлчилгээний алба (UNOPS)-тай хамтарсан уулзалтыг 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалтад UNOPS-ийн Түншлэл, хамтын ажиллагааны ахлах шинжээч Trang Nguyen, Худалдан авах ажиллагааны ахлах зөвлөх Vikram Singh, Эрүүл мэндийн кластерын худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Kurian Oommen, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Тус уулзалтын үеэр эпилепсийн эсрэг эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах, эмийн үнийн зохицуулалт хийх, төрийн бус байгууллагуудаас ирүүлдэг эмийн хүсэлт, нийлүүлэлтийн зохицуулалтыг сайжруулах асуудлаар талууд санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон тогтвортой нийлүүлэлтийн боломжуудыг хэлэлцэн тохиролцлоо.

Эм хангамжийн газар

Мэргэжилтэн П.Сэвжидмаа

Утас: 51-260182