“Эс хордуулах эмийн гаж нөлөөг хянах, бүртгэх” ажлын чиглэлээр шинэ журам танилцуулах сургалт зохион байгууллаа

Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах дэлхийн платформын хүрээнд “Эс хордуулах эмийн гаж нөлөөг хянах, бүртгэх” ажлын чиглэлээр шинээр батлагдсан журмуудыг танилцуулах сургалтыг Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар танхимаар болон цахимаар зохион байгууллаа.


Сургалтад улсын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 80 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдав.

Сургалтын үеэр дараах журмуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, холбогдох сургалтын материалыг хүргүүллээ. Үүнд:


  • “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаар мэдээлэх, эргүүлэн татах, шуурхай сэрэмжлүүлэх, устгах журам” (А/130)
  • “Эмийн эмчилгээний хороо болон бичил биетний эсрэг эмийн дэд хорооны ажиллах журам” (А/28)
  • “Фармаковижилансийн үйл ажиллагааг зохицуулах журам” (А/128)

Сургалтын дараа шинээр батлагдсан журмуудын талаарх мэдлэг шалгах тестийн шалгалт авахад танхимаар оролцогчдын 62% нь мэдээллээ сайн авч чадсан гэсэн үр дүн гарсан нь энэхүү сургалт амжилттай болсныг илтгэж байна.


Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газар

Мэргэжил Соёл-Эрдэнэ

Утас: 51-260182