Чанарын менежментийн тогтолцоо Зохицуулалтын зорилгоор тавих шаардлага ISO 13485 стандартыг хэрэгжүүлэх хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллагдлаа.

Эмнэлгийн хэрэгсэл – Чанарын менежментийн тогтолцоо Зохицуулалтын зорилгоор тавих шаардлага ISO 13485 стандартыг Монгол улсад нэвтрүүлэх зорилгоор олон талт хэлэлцүүлэг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Үндэсний итгэмжлэлийн төв, баталгаажуулалтын компани, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч нарын төлөөлөл оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр болон Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ нар нээж үг хэлэв.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр: “Олон улсад мөрдөгдөж буй стандартуудыг эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтад хэрэгжүүлэх ажил зайлшгүй шаардлагатай байна. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал гэдэг бол стандартад нийцүүлэх, ингэснээр зорилго, зорилтыг хэмжих боломж бий болдог.  Мөн тус стандартыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаа маш чухал гэдгийг онцолсон бол,

Үндэсний Итгэмжлэийн Төвийн дарга С.Ням-Эрдэнэ: “Эмнэлгийн хэрэгсэл нь хүний амь нас, аюулгүй байдалтай шууд холбоотой учраас үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх бүх үе шатанд чанар аюулгүй байдлыг сайтар хангаж, холбогдох стандартуудыг мөрдөж ажиллах шаардлагатай. Мөн Шадар Сайд С.Амарсайханы санаачлага, дэмжлэгтэйгээр эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудтай хамтран эмнэлгийн лабораториудын чадамжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага шалгуурт нийцүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг үе шаттай хийж байгаа бөгөөд ингэснээр өндөр төлбөр төлж гадаад оронд эмчлүүлдэг, оношлуулдаг, иргэдэд учирч байгаа санхүүгийн бодит хүндрэлүүд багасах юм. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, санаачилгууд нь илүү аюулгүй, найдвартай, чанартай эрүүл мэндийн үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж тус тус онцоллоо.