Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шинжээчийн нэмэлт сонгон шалгаруулалтад урьж байна
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.10 дахь заалт, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 31-ны А/236 дугаар тушаалыг үндэслэн шаардлага хангаж байгаа иргэд дараах материалыг бүрдүүлэн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлын цагт багтаан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим хаяг (info@mmra.gov.mn) болон Эм үйлдвэрлэлийн хэлтэст цаасаар авчирч өгнө үү.
Шаардлага:
- Эм зүй, анагаахын микробиологи, анагаах ухаан, уламжлалт анагаах ухаан, инженер (электроник, автоматжуулалт, эмнэлгийн тоног төхөөрөмж), биотехнологийн мэргэжлийн чиглэлээр их сургууль төгссөн;
- Тухайн мэргэжлийн салбартаа 10-аас доошгүй жил ажилласан;
- Шинжээчийн ажиллаж буй байгууллагын үйл ажиллагаа нь аль нэг хувийн хэвшлийн эм, биобэлдмэлийн үйлдвэрээс хараат бус, сүүлийн 2 жилийн хугацаанд эм үйлдвэрлэлийн байгууллагад ажиллаагүй байх;
- Эмзүйн үйлдвэрлэлийн эсхүл чанарын тогтолцооны чиглэлээр дотоодын болон олон улсын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;
- Эмзүйн үйлдвэрлэлийн ажлын байр, баримт бичигт тавигдах шаардлага, шалгуур, тэдгээрийг үнэлэх, дүгнэлт гаргах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх чадвартай, дадлага туршлагатай байх;
- Хууль, эрх зүйн зохих мэдлэгтэй, баримт бичиг боловсруулах, хариуцлага хүлээх, багаар ажиллах чадвартай байх;
- Ашиг сонирхол, ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдоогүй Монгол Улсын иргэн байх.
- GMP эсхүл ISO чиглэлээр тогтолцоо нэвтрүүлэх ажилд оролцсон туршлагатай байх.
Бүрдүүлэх материал:
- GMP-ийн шинжээчээр ажиллахыг хүссэн өргөдөл;
- Сахилгын болон ёс зүйн зөрчилгүй талаарх ажиллаж буй байгууллагын тодорхойлолт;
- Төрийн албан хаагчийн анкет (1-р маягтаар);
- Иргэний үнэмлэхний хуулбар эсхүл лавлагаа (Гадны иргэнд хамаарахгүй);
- Боловсролын диплом, мэргэшлийн зэргийн үнэмлэхний хуулбар;
- Эмзүйн үйлдвэрлэлийн эсхүл чанарын тогтолцооны чиглэлээр дотоод, гадаад сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia цахим сангаас авсан байх);
- Цээж зураг 1 хувь (3x4 хэмжээтэй);
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 2 жилийн тодорхойлолт (E-Mongolia цахим сангаас авсан байх);
.jpg)