Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө /2026-2029/-ний төслийг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын төлөвлөгөө (2022-2025)”-нд хийсэн үнэлгээний дүн болон хэрэгжилт хангалтгүй байгаа үйл ажиллагааг танилцуулах, мөн “Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө /2026-2029)”-ний төслийн саналыг хэлэлцэх ажлын хэсгийн хурал 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн яаман дээр зохион байгуулагдлаа.
Тус хурлыг Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ажлын хэсгийн дарга Б.Туяа удирдсан ба Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториос төлөөллүүд оролцлоо.
Хурлаар Бичил биетний тэсвэржилтийг тандах, сэргийлэх, тэмцэх үндэсний төлөвлөгөө /2026-2029)”-ний төслийг 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бэлэн болгож хэлэлцэхээр шийдвэрлэв.
Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар
Мэргэжилтэн С.Ганболор
Утас: 51-260182