Эмийн хэрэглэх зааврын талаар эм ханган нийлүүлэх байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэх нь

Эрүүл мэндийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/206 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлчлэгч бодис, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ыг үндэслэн Монгол хэл рүү орчуулсан эмийн хэрэглэх зааврыг гадаад эх зааврын хамт бүртгэлийн баримт бичигт хавсарган Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн бүртгэлийн хэлтэст хүлээлгэн өгнө үү.

Эмийн хэрэглэх заавар баталгаажуулалтыг бүртгэлийн үйл ажиллагааны явцад шинжээч үнэлэн, Эм судлалын салбар зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Орчуулгын шаардлага хангаагүйгээс шинжээч болон салбар зөвлөлөөс буцаж, бүртгэлийн хугацаа удаашрах магадлалтай тул хэрэглэх зааврын орчуулгыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийг анхаарна уу.

Баталгаажсан хэрэглэх зааврыг нэгдсэн цахим систем бүрэн ашиглалтад ортол Эмийн зөвлөлийн шийдвэр гарсны дараа албан хүсэлтээр хандаж баталгаажуулах ба хүсэлтийг цахимаар хүлээн авахаа ийнхүү мэдэгдэж байна.

 

Цахимаар хүлээн авах и-мэйл хаяг: info@mmra.gov.mn