Мансууруулах эмийн хэрэглээнд хяналт тавих сургалт Орхон аймагт зохион байгуулагдлаа

Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын  дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжаар хяналт шалгалтыг хийж, 72 эмийн сан, 24 эмнэлгийн  102 захирал, их эмч, эм зүйч нарт Мансууруулах, сэтгэцэт нөлөөт эм болон энгийн эмийн жороор олгох эмийн хууль эрх зүйн зохицуулалт, цаашид анхаарах асуудал сэдвээр сургалт мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 14, 6 дугаар сарын 18-ны  өдрүүдэд үе шаттай зохион байгууллаа.

Оролцогчид мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийг хууль эрх зүйд нийцүүлэн хадгалах, зарцуулах,устгах, жорын бүртгэлийг хөтлөх, эмнэлэг, эмийн сангийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах сургалт боллоо.