ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ №02/2025

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Камерун Улсад дөрвөн цувралын хуурамч HEALMOXY 500мг (Амоксициллин) капсултай эм илэрсэн талаар 2025 оны 03 дугаар сард ДЭМБ-д мэдээлсэн.

Жинхэнэ HEALMOXY капсултай эмийн үндсэн үйлчлэгч бодис нь Амоксициллин  бөгөөд дунд чихний үрэвсэл, уушигны үрэвсэл, арьсны үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, шээсний замын халдвар зэрэг олон төрлийн нянгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг.

Энэхүү хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?

Энэ бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, эх сурвалжийг санаатайгаар буруу мэдээлсэн тул хуурамч бүтээгдэхүүн гэж тогтоосон. 

• Хуурамч  HEALMOXY бүтээгдэхүүний дээжинд хийсэн шинжилгээгээр идэвхтэй бодис буюу амоксициллин агуулагдаагүй болохыг тогтоосон.

• Хуурамч бүтээгдэхүүний хоёр цувралын үйлдвэрлэсэн болон хүчинтэй хугацааны бичиглэлийн формат нь тохирохгүй байсан. Эдгээр хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо нь 8 оронтой тоогоор өдөр/сар/жил (10/01/2027) гэсэн хэлбэрээр бичигдсэн.

Эрсдэл

Эдгээр хуурамч бүтээгдэхүүнүүд нь аюултай бөгөөд ялангуяа хүнд халдвартай эсвэл эмзэг бүлгийн хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл учруулж болзошгүй. Хуурамч HEALMOXY (Амоксициллин) капсултай бүтээгдэхүүн нь үр нөлөөгүй бөгөөд нянгийн гаралтай халдварт хэрэглэж болохгүй.              

Амоксициллин нь нян устгах эсвэл нянгийн өсөлтийг саатуулдаг. Эмийн үндсэн үйлчлэгч бодис байхгүй эдгээр бүтээгдэхүүн нь нянгийн гаралтай халдварыг эмчлэхэд үр нөлөөгүй бөгөөд халдварыг улам даамжруулах эсвэл тархахад хүргэнэ. Хуурамч HEALMOXY эмийг илрүүлэх болон устгах нь эмчлүүлэгчдэд сөрөг үр дагавар гарахаас сэргийлнэ.

Эмнэлгийн мэргэжилтнүүд, Эмийн зохицуулалтын байгууллагууд, олон нийтэд өгөх зөвлөгөө

Эмнэлгийн мэргэжилтнүүд аливаа гаж нөлөө илрэх, эмчилгээ үр дүн муутай байх, хуурамч гэж сэжиглэсэн тохиолдлын талаар Эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлэх ёстой. ДЭМБ эдгээр хуурамч бүтээгдэхүүнд өртөж болзошгүй улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээнд хяналт, шалгалтыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Мөн албан бус/зохицуулалтгүй зах зээлд тавих хяналтыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Эмийн  зохицуулалтын байгууллага/эрүүл мэндийн байгууллага/хууль сахиулах байгууллагууд тухайн улсад хуурамч бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд

ДЭМБ-д нэн даруй мэдэгдэхийг зөвлөж байна.

Хэрэв танд эдгээр бүтээгдэхүүний аль нэг нь байгаа бол хэрэглэхгүй байхыг ДЭМБ зөвлөж байна.

Хэрвээ та болон таны таньдаг хэн нэгэн уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн буюу хэрэглэсэн байж магадгүй, эсвэл хэрэглэснээр урьдчилан таамаглаагүй гаж нөлөө илэрсэн бол эмнэлгийн мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна.

Бүх эмнэлгийн бүтээгдэхүүнийг тусгай зөвшөөрөлтэй ханган нийлүүлэгчдээс авах ёстой. Хэрэв танд эдгээр хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн талаар мэдээлэл байвал ДЭМБ-тай rapidalert@who.int хаягаар холбогдоно уу.

 Хүснэгт 1. ДЭМБ-ын сэрэмжлүүлэг №02/2025

Бүтээгдэхүүний нэр

HEALMOXY  Capsules 500mg

Үйлдвэрлэгч

MAXHEAL PHARMACEUTICALS (India) Limited

Илэрсэн улс

Камерун

Цувралын дугаар

023011

023011

H02605

Хүчинтэй хугацаа

18/07/2025

10/01/2027

02/27

Илэрсэн байдал

 

Бүтээгдэхүүний нэр

HEALMOXY  Capsules 500mg

Үйлдвэрлэгч

MAXHEAL PHARMACEUTICALS (India) Limited

Илэрсэн улс

Central African Republic

Цувралын дугаар

H026051

Хүчинтэй хугацаа

01/26

Илэрсэн байдал

Монгол Улсын эмийн бүртгэлд HEALMOXY (Амоксициллин) 500мг гэсэн худалдааны нэртэй капсултай эм бүртгэгдээгүй болно.

Дээрх сэрэмжлүүлэгт дурьдсан бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газарт ирүүлнэ үү.